Шударга Бодлого… Төсөөллийг давсан амжилт…
Байгуулагдсан цагаасаа эхлэн Ар Арвижин Дэлгэрэх Хоршоо бага насны сарлагийн самнасан хөөврийн зах зээлийг хөгжүүлж, гишүүн малчдынхаа орлогыг, үйлдвэрлэж буй хөөврийнхөө чанарын өсөлттэй холбож, ашиг олгох бодлого баримтлан ажиллаж байна. Хоршоо шударга худалдааг эрхэмлэдэг, тогтвортой хөгжлийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг брэнд, ээрмэлийн үйлдвэрүүдтэй хамтран ил тод байдал дээр тулгуурласан худалдааны түншлэлийг хөгжүүлж ирлээ.

Бидний үнэт зүйл

Монгол сарлаг уудам талын бэлчээрт чөлөөтэй бэлчиж, мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж, өндөр уулын бүсийн шим тэжээлт өвс ургамлаар идээшилнэ. Тухайн жилийн цаг агаарын байдлаас хамааран 5-6 дугаар сард хөөвөр самналт, бэлтгэл, эхний ялгалт, ложистик зэргийг Хоршоо хариуцан зохион байгуулах ба гишүүдийнхээ хөөврийг зах зээлийн үнээс дээгүүр худалдан авахыг эрмэлздэг. Жилийн эцсээр Хоршоо Бүх гишүүдийн хурлаа хийж, гишүүн бүрт тушаасан хөөврийн хэмжээнээс нь шалтгаалан ноогдол ашиг тараана.

Ар Арвижин Дэлгэрэх хоршоо нь Шударга худалдаа хэмээх үзэл баримтлал, ардчилсан удирдлага, экосистем, малд ээлтэй үйл ажиллагаа, сарлаг самнах технологи, чанарын хяналт, бага насны сарлагийн самнаж боловсруулсан хөөврийн экспорт зэрэг арвин туршлага хуримтлуулсан анхны Монгол Хоршоо билээ. Нэхмэл сүлжмэлийн салбарын мэргэжилтнүүд гайхалтай чанартай, малын энэхүү ноолууран ширхэгтээс ашиг олж байгаа бөгөөд малчид ч бас өөрсдийн хичээл зүтгэлийнхээ үр шимийг ийнхүү хүртэж байна.

Манай Хоршооны гишүүд

Бага насны сарлагийн самнасан хөөврийн өртгийн сүлжээнд хамрагдсан малчид 3 чиглэлээр хариуцлагатай сонголт хийсэн: экосистемээ хамгаалах, тохиолдож болох байгалийн гамшгаас сэргийлэх; өртгийн сүлжээний бүхий л үе шатуудад хамтын сонирхлоор нэгдсэн сайн дурын сонголт; ил тод, шударга зохицуулалтын хүрээнд Хоршооныхоо ашиг орлогыг хамтын, ардчилсан байдлаар ашиглах асуудлыг шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн сонголт.

our-members-slider-1

our-members-slider-2

Хоршоонд элсэх сонирхолтой гишүүдийн тоо олон байна. Хөөвөр самнах сургалтаас эхлэн, тогтвортой оролцоог хангах зорилгоор Хоршоо үе шаттай хөгжлийн зорилго тавьсан билээ.
Малчны ажил улирлаар хуваарилагдах бөгөөд хаврын урь ирмэгц өдөр хоног нэг л давтамжтай, ачаалалтай болно. Нутгийн малчдын ихэнх нь цас ихтэй маш хүйтэн өвлийг ( -40 °C)сөрөх, бяруу шүдлэн нялх төл хүйтнээс, тэжээлийн дутагдлаас болж хорогдох эрсдэлтэй.
Малчид маань эдгээр эрсдлүүдийг тойрч гарахгүй ч ложистикийн, мал эмнэлгийн, бусад дэмжлэг авдагаараа арай бага хохирол амсана. Хоршооноос дэмжлэг авсан малчин өрхүүд Бүх Гишүүдийн хурлын үеэр ардчилсан байдлаар хэлэлцэж, чанарын хувьд үүрэг хүлээхдээ идэвх санаачлагатай байдаг. Гишүүдийн идэвх зүтгэл нь Хоршооны бусад олон талт үйл ажиллагаанд оролцож байгаагаас, өдөр тутмын үйл ажиллагаанаас ч харагдана. Малчид нэг талаар малчин нөгөө талаар, өөрсдийн соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэгч боллоо. Хоршооны 2 малчин өрхийг танилцуулж байна:

our-members-couple-1

 

Тулга
Нямбуу
Өндөр-Улаан сумын малчин өрх

Нямбуу гуай 3 хүүхдийн эх, олон ач зээ нарынхаа эмээ нь. Төслийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулсан сургалтуудын хүрээнд Нямбуу гуай цагаан идээний сургагч багш болтлоо өсч, нутаг нугадаа төдийгүй орон нутаг, улсын хэмжээний үзэсгэлэнд оролцож тэргүүн байруудыг эзэлсэн. Тэрээр бусад малчин эмэгтэйчүүдэд цагаан идээг хэрхэн үзэмжтэй урлахыг зааж сургадаг. Нөхөр Тулга, хурдан морины хорхойтой адуучин хүн. Тэд 2 жилийн өмнөөс Хоршооны “Шударга аялал жуулчлал”-ын үйл ажиллагаанд оролцож байна. Олон төрлийн уламжлалт цагаан идээ боловсруулах, нүүдэл хийх, сарлаг самнах, саах, эсгий хийх, мөн археологийн олдвор, ой мод бүхий нутгаа үзүүлэх тэдний зочломтгой сайхан монгол зан, анхаарал халамжинд ирсэн зочин бүр сэтгэл хангалуун байдаг.

our-members-couple-2

Лхагвадондов
Тариат сумын малчин өрх

Хоршоог хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулдаг Хоршооны анхны гишүүдийн нэг. Малчин –нүүдэлчний угсаа залгамжлагч тэрээр ЖЭРЭС байгууллагын нарны пассив хүлэмжийн төсөлд оролцож, олон төрлийн ногоо тарьж сурч, бусад малчдад таниулж байна.

Зуны дэлгэр цагт голын эрэгт зусдаг, хонь ямаа, сарлаг адуутай. Тэрээр монгол ахуй, соёлоороо ихээхэн бахархаж явдаг. Зарим нэг хуучны эд зүйлсийг харж болох эртний жижиг гэртэй. Эргэн тойрныхоо газар орны онцлогийг сайн мэддэг тэрээр зочдоо үзэсгэлэнт газраар дагуулж явангаа, чухал сонирхолтой түүхийн талаар хуучилдаг.

our-value-chain-1

our-value-chain-2

Хил хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид (AVSF) байгууллага 2004 оноос эхлэн Монгол улсад ХАА, МАА-н мэргэжилтнүүдийнхээ оролцоотойгоор Архангай аймгийн Малчдын холбоо ба Хангайн нурууны сарлаг малладаг малчдын төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн. AVSF мал эрүүлжүүлэх суурь мэдлэг, бэлчээр усны тогтвортой менежмент, сарлаг самнах техник, мал аж ахуйн бүтээгдхүүнийг боловсруулах, борлуулах ложистик зохион байгуулалт зэрэг сэдвээр малчдад сургалт явуулдаг. Энэ бүх өргөн хүрээтэй ажлын нөлөөгөөр Хагайн малчдын сарлагийн самнасан хөөврийн чанар баталгааждаг билээ.

Хөөврийн өртгийн сүлжээ

Өсөлт хөгжлийнхөө үе шат бүрт AVSF-ийн дэмжлэг, оролцоотойгоор Хоршоо хөөврийг боловсруулах хүртэлх (ээрэхэд бэлэн боловсруулсан хөөвөр экспортлох) хөөврийн өртгийн сүлжээний эхний үе шатыг бий болголоо. Чанарын хувьд хүлээсэн үүрэг нь эрсдэлт хүчин зүйл бөгөөд малын эрүүл мэнд, хөөвөр самнах арга техникийг сургах, сайжруулах зорилгоор гишүүддээ чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх; хөөвөр бэлтгэх, ялгах, боловсруулах, экспортлохын өмнө хяналт тавих, зах зээлийн хэрэгцээ, хүлээлт шаардлагыг судлах, харилцагчдын эрэлт хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх, малчин гишүүддээ ашиг тараах зэргээс бүрдэнэ.

‘’Сарлаг ба нүүдлийн ахуй соёл” хэмээх ялгарах онцлогоо хадгалж үлдэхийн зэрэгцээ, малчдынхаа орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд өвөл мал аж ахуйн ажил багасах үеэр малчин эмэгтэйчүүд гар аргаар утас ээрэх, зун жуулчны улирлаар малчин өрх аялал жуулчлал эрхлэх зэргээр Хоршоо шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хил хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид (AVSF) байгууллага 2004 оноос эхлэн Монгол улсад ХАА, МАА-н мэргэжилтнүүдийнхээ оролцоотойгоор Архангай аймгийн Малчдын холбоо ба Хангайн нурууны сарлаг малладаг малчдын төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн. AVSF мал эрүүлжүүлэх суурь мэдлэг, бэлчээр усны тогтвортой менежмент, сарлаг самнах техник, мал аж ахуйн бүтээгдхүүнийг боловсруулах, борлуулах ложистик зохион байгуулалт зэрэг сэдвээр малчдад сургалт явуулдаг. Энэ бүх өргөн хүрээтэй ажлын нөлөөгөөр Хагайн малчдын сарлагийн самнасан хөөврийн чанар баталгааждаг билээ.

Бидний үүрэг ба нэрийн брэнд бүтээгхүүн

Хоршоо түүний гишүүд дараахь зарчмуудыг мөрдөж үүрэг хүлээдэг:
– Задгай чөлөөтэй бэлчдэг монгол сарлагийн өвөрмөц үүлдэр угсаа
– Архангай нутгаар зааглагдсан гарал үүсэл
– Өндөр уулын байгалийн бэлчээрийн маллагаа (ямар ч нэмэгдэл тэжээлгүй)
– Малын эрүүл мэнд ба арчилгаа
– Цаг уурын тодорхой хэм бүхий нөхцөлд самнах аргаар бэлтгэдэг бага үхрийн хөөвөр
– Хөөвөр ангилан ялгах хүртэлх мөшгих тогтолцоо
– Техникийн шаардлагын дагуу үйлдвэрт хийгдэх угаалга боловсруулалт
– Дээж шинжилгээ бүхий чанарын хяналт удирдлага
– Гарал үүслээрээ танигдсан Хоршооны экспортын бүтээгдхүүний брэнд тэмдэг

Хоршооны гарал үүслийн брэнд тэмдэг нь Хоршооны гишүүн малчин бүрийн самнасан, түүнчлэн боловсруулсан, экспортлосон хөөврийн чанарын хувьд бидний хүлээсэн үүргийг баталгаажуулдаг.

Чанарт тавих олон удаагийн хяналт нь самнасан хөөврийг үйлдвэрлэх явцын үе шат бүрт, экспортлох хүртэл явагдана.

Хамтран ажилладаг Европын боловсруулах үйлдвэрийнхэн болон Хоршооны харилцагч нар Хоршооны сарлагийн хөөврийн үнэлэмжийг хуваалцан ашиглаж, түүнээс гаралтай бүтээгдхүүнүүд нь (утас, нэхмэл эд, эцсийн бүтээгдхүүн) Хоршооны гарал үүслийн тэмдгээр ялгарах боломжтой бөгөөд энэ нь Хоршооны чадвар дадал, чанартай холбоотой үүрэг , гарал үүслийн баталгааг илэрхийлж байгаа юм.