Хангайн бүс нутаг нь уул нуруу, тал, хээрээс бүрдэх бөгөөд Архангай нутгийн өмнөд хэсгийг бүслүүрдэн оршино. Архангай нутгийн хамгийн өндөр цэг нь Харлагтайн сарьдаг (далайн түвшинээс дээш 3,539 м); хамгийн нам дор цэг нь 1290м-т оршино, Орхон, Тамир, Чулуут, Суман, Хануй, Хүнүй гол Хангайн нуруунаас эх авч урсана.

Тэрхийн цагаан нуур домог түүхийн хамт нутгийн баруун хэсэгт бусад жижиг нуур энд тэнд тархмал байдлаар тогтсон байх ба нутгийн зүүн хэсэгт байх Өгий нуур хүртэл үргэлжилнэ. Тус нутагт хүчтэй оргилж байсан галт уул байсныг илтгэх байгалийн үзэсгэлэн бүхий хэд хэдэн сөнөсөн галт уул, халуун рашаан байдаг.


Газрын гадаргын өндөрт өргөгдсөн байдал, Хангайн уулсаас эх авсан гол мөрөнтэй олонтойн улмаас шилмүүст ой (нутгийн 15%) уулын бэлчээрээс (70%) бүрдэх экосистемийн хувьд үр ашигтай байдал, мал аж ахуйн эдийн засагт ач холбогдолтой. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөл нь урт, хахир хатуу, малын бусад төрөл зүйл зэрэгцэн оршдог ч нутгийн байгаль цаг уурын байдалд сарлаг хамгийн сайн зохицсон амьтан.

Энэхүү бүс нутагт орших Чингис хааны үеэс өмнөх болон дараах үед холбогдох олон тооны соёл иргэншлийн харилцааг илтгэх буган чулуу, хадны сүг зураг, булш бүхий эд өлгийн зүйлс нь балар эртний үе, түүхийн агуу бүтээл болно.

Хангай нутаг онгон зэрлэг байдлаа хадгалан үлдсэн хэдий ч газарзүйн, түүхийн, мал аж ахуйн байдлын өөрчлөлт, үйл явдалд өртсөн нь гэрчлэгдэх учир байгаль орчны тэнцвэрт байдлыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэх нь ямагт чухал байсаар байна.