“Сарлагийн” Ð¨Ð¸Ð½Ñ загвар

Baby Yak самнасан хөөвөр дээр ажиллаж байгаа хэн бүхэнд зориулсан хэсэг

TEKCИДОР, НЭХМЭЛИЙН САЛБАРЫН МАСТЕР ХАНГАЙН ХОРШООНЫ ТАЛААР ӨГҮҮЛЖ БАЙНА (текст ба видео)

Жум МАС, Тексидорын үйлдвэрлэл эрхэлсэн захирал Хоршооны сарлагийн самнасан хөөврийг сонгосон сонголт бодлогынхоо тухай, эдийн засгийн болон философийн учир шалтгаанаа тайлбарлаж байна.

«Гарал үүсэл, хөөврийн шинж чанар нь Хоршооны хувьд үнэ цэнэтэй зүйл болохын хувьд манай сайн харилцагчийн тодорхойлолтод гайхалтай нийцэхийн зэрэгцээ хээнцэр дэгжин байдал, шинэ бүтээл, шинэ зүйлд зохицсон хуучин уламжлал, манай загварын чиг хандлага зэрэг нь хөөвөр, түүнээс гаралтай утасны шинж чанартай гойд нийцдэг.
Бид хөөврийн гарал үүсэл, бэлтгэх арга, малчдын ажил хөдөлмөр зэргийг тооцон үзэлгүйгээр, зарим нэг үйлдвэрүүд шиг зүгээр л хаа хамаагүй сарлагийн хөөврөн утас худалдан авч болох л байсан.. гэвч бид тэгсэн бол үйлчлүүлэгчиддээ бүтээгдэхүүний үнийг тодорхойлж буй “үнэ цэнэ”-ийн баталгаа болсон тэрхүү суурь ойлголт, үзэл баримтлалын талаархи мэдээллийг дамжуулж чадахгүйд хүрэх байсан юм…

Харилцагчид манай загвар стилийг, бүтээсэн оргиналь байдлыг, түүний гүйцэтгэлийг үнэлэхийн зэрэгцээ юу худалдаж авч байгаагаа ойлгодог, ойлгохыг хүсдэг учир нүдэнд үл харагдах тэрхүү утга агуулгын төлөө ч үнэ төлж авахдаа бэлэн байдаг юм. Тэрхүү утга агуулга нь хөөврийн нарийн голч, тогтвортой байдал, хөөврөөр бүтээгдсэн эдлэл нь угаах тусам хөнгөн болдог, гялалздаг байдлаа хадгалдаг чанар зэрэг юм.

Энэ бүхэн нь сайн малласан малаас, хөөврөө хичээнгүйлэн самнаж бэлтгэдэг ажиллагаанаас, мэргэжлийн ур чадвар хандлагаас, гишүүдээрээ эвлэлдэн нэгдсэн хүчтэй нэгдмэл үзлээр чанарыг байнга сайжруулах бодлогын үр дүн билээ.

Европоос АНУ хүртэл хамтрагч, дистрибютерүүд маань түүхий эдийн гарал үүсэл, үүх түүхтэй холбоотой мэдээлэл бүхий, харилцагч нарт тохирсон манай бүтээгдхүүн тус бүрт агуулагдаж буй логик агуулгыг бий болгосон бөгөөд энэхүү ил тод байдал нь бүтээгдхүүний чанарын талаар хүлээх үүргийн тухай ойлголтыг бий болгож, зарагдаж буй үнийн тал дээр маргашгүй байх баталгаа гаргах бололцоо олгодог.»

Эрт урьдын цагт сарлаг…

Хоршооны түүхийн явцад тэмдэглэгдсэн гол үйл явдал

Милан хотын од болж гялалзсан нь

ХАНГАЙН САРЛАГ МАЛЛАДАГ МАЛЧДЫН ХОРШООГ МИЛАН 2015 ҮЗЭСГЭЛЭНГИЙН МОНАСОГИЙН ПАВИЛОНД ТАНИЛЦУУЛАВ.

Хоршооны хөгжлийн төлөө ажилладаг Монакогийн вант улс цаг уурын өөрчлөлтийн эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах үүргийнхээ дагуу мөн Хоршоог дэмждэг.
Интерактив хөтөлбөр Хангайн нурууны нүүдэлчин малчдын одоо, ирээдүйд сарлаг ямар үүрэг гүйцэтгэдэг тухай, AVSF байгууллагын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаархи ойлголтыг зочдод өгөв.
Сарлагийн олон талын ач холбогдлыг (цагаан идээ, мах махан бүтээгдхүүн, хөөвөр, ачилга), тайлбарлан, нүүдлийн соёлд түүний эзлэх байр суурь, малчин өрхийн оршин тогтнох нөхцлийг хангаж байдаг эдгээр бүтээгдхүүн үйлдвэрлэлийн үнэлэмжийг тогтвортой байлгахад шаардлагатай санаачлага оролдлогуудын талаар видеогоор танилцуулсан.

yak-for-life

Хүрдний голд байрлуулсан сарлагийн зураг нь малчин өрхийн амьдралын олон талт байдлыг төлөөлөн харуулж, зочид хүрдийг эргүүлэн, сарлагийг яаж ашигладаг талаар сонгож авсан аль нэг сэдэв дээр үндэслэсэн богино хэмжээний видеог үзэх боломжтой. Төслөөс ашиг хүртэгч малчид видеогоор ярьж байлаа. Үүний зэрэгцээ төслийг бүхэлд нь дүгнэсэн мэдээлэл танилцуулгыг мөн байрлуулсан байв.

Сарлагтай холбоотой асуулт

Сарлагийн гаднах байдал: Зүс нь янз бүр… хар 69%, бор 17%, саарал, цагаан бусад 24 %. Монголд Хангайн нуруунд сарлагийн ихэнх хувь нь (95%) эвэргүй байдаг нь монгол сарлагийн онцлог.

Бэлчээр: Сарлаг Монгол улсад 1500-3000м-ийн өндөрт бэлчээрлэнэ.

Биеийн хэмжээ ба жин: Биеийн өндөр ойролцоогоор 1,65 м ; үнээ нь 270 – 280 кг ; эр үхэр 400 -500 кг жинтэй.

Аргал: Түлшинд ашигладаг, хатаасан ялгадас

Хээл ба төллөлт: 2 наснаас эхлэн 15-16 нас хүртэл хээл авна ; жилд нэг удаа 7-8 сард хээлтүүлэгт оруулах ба хээлийн хугацаа 258 хоног байна.

Сарлагийн сүү: Сарлагийн үнээ саалийн хугацаанд 560 – 730 л сүү нийлүүлнэ.

Сарлагийн мах: Бараандуу улаан өнгөтэй, амттай, үхрийн махнаас тослог багатай.