үзэл санаа

Хангайн Нурууны сарлаг малладаг малчин өрхүүд хамтран өөрсдийн орлогыг баталгаажуулах, соёл уламжлал, байгаль орчноо хамгаалах зорилгоор 2010 онд Шударга бодлогыг хэрэгжүүлэгч Хоршоог үндэслэн байгуулав. Сарлагийн хөөврийг самнаж бэлтгэн, олон төрлийн ангилан ялгалт, чанарын хяналт, маш нарийн боловсруулалт хийсэний үр дүнд Хоршоо Бага насны сарлагийн хөөврийн анхны экспортлогч болж, хөөврийн чанар сүлжмэл, нэхмэлийн салбарын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн дунд хэдийн танигдаад байна. Техникийн үзүүлэлтээрээ урт, зөөлөн байдлаараа өрсөлдөхүйц чанартай уг хөөврийг Монголын болон гадны орнуудын нэхмэл сүлжмэлийн үйлдвэрүүд хэрэглэж байна.
Европын зах зээлд “Ар Арвижин Дэлгэрэх” Хоршооны гараар самнасан Бага насны сарлагийн хөөврийн хэмжээ, нийлүүлэлт тогтмол өсч байна. Энэхүү хөөврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нь Хоршооны гишүүн малчдын орлогыг тогтвортойгоор өсгөх нөхцлийг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа юм.


Хангайн Нурууны Сарлаг

Хоршооны малчин өрхүүд нутгийн үүлдрийн сарлаг, түүн дотроо “Тэрхийн Бор” үржлийн хэсгийн сарлаг маллана. Сарлагийн хөөвөр нарийн, ноолуурлаг чанар ихтэй тул өвлийн хахир хүйтэнд маш сайн дулаалга болж, урин дулаан цаг ирэхэд гуужиж унана. Хөөврийн ширхэгтийн дулаан хадгалах чанар нь Хангайн уулсын сарлаг 2000 гаруй метрийн өндөр уулархаг бүсэд нутагладаг, өвлийн хахир хүйтэнд тэсвэртэй байдлаар тайлбарлагдана. Өндөр уулын бүсийн сор шим болсон өвсөөр идээшилж, олон төрлийн ашиг шимээ (хөөвөр, сүү, мах, арьс, ачилга) өгдөг монгол сарлагийн 95% нь эвэргүй байдаг. Сарлаг газар нутагтаа зохицсон, нүүдэлчин малчдын хэрэгцээг хангасан үнэхээр шимтэй мал юм.

Жич: Монгол улсын 700 000 сарлагийн 40% нь Архангай аймагт байх ба самнасан хөөврийн 70%-ийг тус аймгаас бэлтгэж байна. Архангай Хангайн нурууны томоохон хэсгийг багтаасан нутаг бөгөөд нэг төрлийн жигд чанартай, сарлагийн самнаж бэлтгэсэн хөөврийн Өлгий нутаг билээ.

Франц улсын AVSF – Хил Хязгааргүй Малын Эмч нар ба Агрономчид байгууллага 2004 оноос хойш Монгол улсад, ХАА, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийнхээ хамт үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү ТББ малчдад малын эрүүл мэндийн суурь үйлчилгээний талаар сургалт явуулахын зэрэгцээ бэлчээрийн нөөцийн удирдлага, зохион байгуулалт, малын үс ноос самнах технологи, ложистик зохион байгуулалт, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, түүний борлуулалтын зах зээл зэрэг цогц ажлууд дээр хамтран ажилладаг.

‘Baby yak” – хөөврийн ширхэгт чанарын бодлого

Хамгийн сайн чанартай хөөвөр бэлтгэхийн тулд малчид “бяруу”, “шүдлэн”-гээ ялгаж, малыг бага зовоохын тулд босоо байрлалд самнана. Хөөврийг ийнхүү “самнаж” бэлтгэх нь ангилан ялгалтыг үр дүнтэй болгох ба Хангайн Хоршооны үзэл баримтлалын нэг хэсгийг бүрдүүлнэ. Дээд зэргийн чанартай хөөвөр гарган авахад гарц нь бага байдаг онцлогтой. Хөөврийг ялган ангилж, угааж боловсруулсаны дараа 30%-ийн гарцтай байх ба нэг сарлагаас 90 гр л цэвэр хөөвөр гарна. Хоршоо брэнд тэмдгээрээ ялгарч байгаа нь өөрийн чадвар дадал, чанарын хариуцлага, гарал үүслийн баталгаа, гарц хэмжээ бага боловч чанарыг эрхэмлэдэгтэй холбоотой.

the_baby_yak_down

the_baby_yak_down_2

the_baby_yak_down_3


“Baby yak” самнасан хөөвөр

Нэхмэл, сүлжмэлийн салбарын мэргэжлийнхэн Сарлагийн хөөврийг дахин анхаарч эхэлсэн нь зүгээр л нэг “мода” төдийхэн зүйл биш билээ. AVSF-ийн дэмжлэг, Монголын Ар Арвижин Дэлгэрэх Хоршооныхны хүчин чармайлт, шударга тогтолцооны үр дүнд Хаан ширхэгт хэмээгдэх бусад ноос ноолуурт дарагдан, үнэлэмжгүй болсон “ашиглахгүй байгаа нөөц бололцоо” одооноос эхлэн, ийнхүү танигдах боллоо.

Зөвхөн 2-3 настай бяруу шүдлэнгийн гэсэн насны ангилал, малын эрүүл мэндэд анхаарах, малыг зовоолгүйгээр самнах арга техник, малчин хүний туршлагаар самнах хамгийн тохиромжтой үеийг сонгох, хөөврийг төрлөөр нь ангилан ялгах, угааж боловсруулах чанар, үзүүлэлтийн шаардлага зэрэг нөр их зүтгэл хөөврийн салбарт ширхэгтийн шинэ эрин үеийг төрүүлэв.

Монголын болон Европын олон лабораторит хийлгэсэн шинжилгээний, дээд зэрэглэлийн бусад ширхэгтүүдтэй харьцуулсан дүнгээр энэхүү Бага насны сарлагийн самнасан хөөврийн онцгой чанарыг тодорхойлох боломж бүрдсэн.

Техникийн
үзүүлэлт

Ээрэхээс өмнө

Ээрэх явцад, ээрсэний дараа

36/38 мм хүртэлх урттай бөгөөд нэхмэлийн салбарынханы хүсэн хүлээдэг уртын хэмжээ.

Өргөн хэрэглэгдэх голчийн хэмжээ 17 -19 µ (мкм)

Сор үсний агууламж 0,2%-иас бага

Боловсруулалтын явцад цахилгаанждаггүй чанар

Эцсийн бүтээгдэхүүнд бөөсрөлт харьцангуй бага

Суналтад тэсвэртэй буюу суналт багатай (уураг агууламж өндөр, амин хүчилтэй)

ic_ecologicalЭкологийн
чанар

Задгай чөлөөтэй бэлчээрийн маллагаа

Элдэв нэмэлт бодисгүй, зөвхөн өндөр уулын өвс ургамал бүхий тэжээл

Бэлчээрт хал багатай (үндсээр нь зулгааж биш)

Мэдрэхүйн
чанар

Зөөлөн, хөнгөн
Чийгийг гадагшлуулж, агаар сайн нэвтрүүлдэг
Цахилгаанжихгүй